Сүлжээгээр залилагчдын хэрэг прокурорт шилжлээ

Хуучирсан мэдээ: 2011.09.26-нд нийтлэгдсэн

Сүлжээгээр залилагчдын хэрэг прокурорт шилжлээ

Улсын мөрдөн байцаах газрын эдийн засгийн хэлтэст нийт сүлжээний найман хэрэг шалгагдаж байснаас гурав нь буюу “Байгаль эрдэнийн сан”, “Барагдашгүй алмааз”, “Говийн хөгжлийн ирээдүй” гэх хэргүүдийг прокурорт шилжүүлжээ. Олон зуун иргэдийг залилан мэхэлж, хохироосон хэрэгт нийтдээ 20 орчим хүнийг сэжигтнээр тогтоон шалгаж байгаа аж. Сүлжээний гэх тодотголтой дээрх компаниудад мөнгөө өгч хохирсон иргэдийн тоо 6400-д хүрсэн байна. Тэдний 320 нь хоёроос дээш сүлжээнд зэрэг мөнгөө өгч залилуулсан иргэд аж. Үлдсэн таван сүлжээний хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна.

Н.Туул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж