Боинг 787 эхний нислэгээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.09.26-нд нийтлэгдсэн

Боинг 787 эхний нислэгээ хийнэ

Гурван жилийн турш мөрөөдөл мэт яригдсан Боинг 787 онгоц үйлчилгээнд гарахад бэлэн болж, хамгийн анхны хэрэглэгч Японы нисэх компанид маргааш хүргэгдэхээр болжээ.

Японы авиа компани дотоодын нислэгийн үйлчилгээнд ирэх аравдугаар сарын 26-наас эхлэн гарах аж. Боинг-787 онгоц тусгай материалаар бүтээгдсэн учир жин багатай, шатахууны хэрэглээ 20 хувиар буурсан үзүүлэлттэй юм. Загвараас шалтгаалан 210-аас 290 зорчигч тээвэрлэх боломжтой бөгөөд 15 мянган километр замыг буулгүй гүйцэтгэх чадвартай.

Боинг компани дэлхийн 50 нислэгийн компаниас 821 Боинг-787 онгоцыг нийлүүлэх захиалга аваад байгаа аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж