Жулиан Ассанжийн хөрөнгийг зарна

Хуучирсан мэдээ: 2011.09.26-нд нийтлэгдсэн

Жулиан Ассанжийн хөрөнгийг зарна

"Викиликс" сайтыг үндэслэгч Жулиан Ассанжийн нууц задруулахдаа ашиглаж байсан компьютер болон бусад эд зүйлийг дуудлага худалдаагаар оруулахаар болжээ.

Тэрбээр одоо Лондонд гэрийн хорионд байгаа юм. Түүний сайтынхан АНУ-ын дипломатууд, Ирак, Афганистаны дайнтай холбоотой нууц цахилгаан мэдээнүүдийг дэлхий нийтэд ил болгосноороо алдартай.

Шведийн тал Ж.Ассанжийг насанд хүрээгүй охинтой бэлгийн харьцаанд орсон хэмээн буруутгаад байгаа бол Австралийн засгийн газар тус сайтыг хакерийн аргаар мэдээллээ олж авдаг байсан гэж мэдэгдсэн юм.


“Нийгмийн толь” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж