“BBC” шилдгээр тодорлоо

Хуучирсан мэдээ: 2011.09.26-нд нийтлэгдсэн

“BBC” шилдгээр тодорлоо

“BBC” “Цахим хэрэгслийн шилдгийг шалгаруулах ёслол”-ыг тэргүүлж олон улсын мэдээллийн шилдэг сайтаар тодорчээ.

Тус ёслол нь Нью-Йорк таймс, Вашингтон пост, Ал жазер Энглиш зэрэг дэлхийн томоохон цахим мэдээллийн хэрэгслүүдийг уралдуулдаг хамгийн том шагнал юм.

“Цахим мэдээллийн холбооны” эрхлэгчийн мэдээлснээр “Маш сайн сайтуудыг хооронд нь өрсөлдүүлнэ гэдэг үнэхээр хэцүү ажил. Гэхдээ энэ удаагийн шагнал үнэхээр нүдээ олсон гэж бодож байна. Бид цахим хэрэгслүүдийн бие даасан байдлыг хангаж, бүгдэд хүлээн зөвшөөрөгдсөн шилдгийг шалгаруулах замаар үйл ажиллагааг нь улам сайжруулах, цаашид бий болох мэдээллийн сайтуудад дууриал болгох зорилготой энэхүү ёслолыг зохиодог” гэжээ.

Энэ наадмыг 2000 оноос хойш “Цахим мэдээллийн холбоо” зохион байгуулсаар иржээ.

Б.Золзаяа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж