
Харин “Ус ба мод” аянд мод тарих, арчилж ургуулахын ач холбогдлын талаарх хичээлийг радио, телевизээр явуулах, бүх нийтээр мод тарих өдөртэй болох, “Ногоон ажлын байр” үзэсгэлэн яармаг хийх, “Самар” цогц арга хэмжээг хушин ой бүхий газруудад зохион байгуулахаар болжээ. “Ус ба агаар” аянаар агаарын бохирдлыг бууруулах, хязгаарлалтын бүсэд авах арга хэмжээг дүүргүүдэд сурталчлах, Улаанбаатар хотын агаарын чанарыг индексээр үнэлж, хүмүүст мэдээлэх, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг “350” арга хэмжээ, "Мини парламент" зохион байгуулах, сарын ажлыг дүгнэж хаах ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна. Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй аян ирэх сарын 19-нийг хүртэл үргэлжлэх аж.