Оюутнуудад сургалтын төлбөрийн батламж гардууллаа

Хуучирсан мэдээ: 2011.09.26-нд нийтлэгдсэн

Оюутнуудад сургалтын төлбөрийн батламж гардууллаа


Хэнтий аймгийн Засаг дарга өнгөрсөн амралтын өдөр тус аймгийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж буй оюутнуудад сургалтын төлбөрийг нь шилжүүлсэн батламжийг гардуулж өглөө. Аймгийн Засаг даргын тэтгэлэгт хөтөлбөрт нийт тус аймгаас 19 оюутан хамрагдаж байгаа бөгөөд тэд улсын их сургуулиудын нэгээс гуравдугаар дамжаанд суралцдаг аж. Эдгээр оюутнуудад энэ жил нийтдээ 13,8 сая төгрөгийг орон нутгийн төсвөөс санхүүжүүлсэн байна.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж