Яармагт худалдаа үйлчилгээний төв нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2011.09.26-нд нийтлэгдсэн

Яармагт худалдаа үйлчилгээний төв нээгдлээ

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Л.Болдын санаачлага, хөрөнгө оруулалтаар Яармаг Худалдаа үйлчилгээний төв шинээр баригдаж  өнөөдөр нээлтээ хийлээ.  Яармаг, Нисэх, Биокомбинат, Шувуун фабрик зэрэг дүүргийн баруун бүсэд хүнсний бүтээгдэхүүн худалдаалдаг томоохон үйлчилгээний төв байдаггүй  тул энэхүү  бүтээн байгуулалт нь цаг үеэ олсон ажил болж байгаа аж. Нийтдээ 370 сая төгрөгийн өртөгтэй, Жони Констракшн ХХК-ны хийж гүйцэтгэсэн уг худалдаа үйлчилгээний төв байгуулагдсанаар иргэд хямд, чанартай хүнсний бүтээгдэхүүнийг нэг дороос авах боломжтой болж,  шинээр 100 ажлын байр бий болжээ.  
   
Уг Яармаг худалдаа үйлчилгээний төв нь 850 м2 талбайтай, 22 павилион, 60 лангуутай юм байна. Өвлийн улиралд худалдаа үйлчилгээний төвд тулгардаг нэг асуудал бол мах хадгалах зоорь байдаг. Үүнийг 20 тн-ы багтаамжтай хөргөгч зоориор хангаж өгчээ.  
   
Хан-Уул дүүргийн Яармагт баригдсан энэ төв нь дээр дурдсан бүсүүдийн 120 хүнсний дэлгүүр, 55 мухлаг, 60 гаруй нийтийн хоолны газруудыг шинэ хүнсний бүтээгдэхүүнээр ханган ажиллах юм байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж