Хуучирсан мэдээ: 2011.09.26-нд нийтлэгдсэн

Ажлын хэсэг хуралдав

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын нэгтгэсэн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан эхэллээ. Тус хуралдаанд УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Су.Батболд, З.Энхболд, Ч.Сайханбилэг нарын гишүүд оролцож байна. Мөн тус хуралд мэдээлэл хийхээр Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн газрын удирдлагууд оролцож буй юм. Яг одоо Сонгуулийн ерөнхий хорооны дарга Н.Лувсанжав мэдээлэл хийж байна. Хурал хаалттай үргэлжилж буй юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж