“Чонон сүлд” борлуултаараа дахин тэргүүллээ

Хуучирсан мэдээ: 2011.09.26-нд нийтлэгдсэн

“Чонон сүлд” борлуултаараа дахин тэргүүллээ

“Интер ном” номын их дэлгүүртэй хамтран өнгөрсөн долоо хоногийн буюу есдүгээр сарын 16-23-ны хооронд борлуултаараа тэргүүлсэн бэстселлер номуудыг танилцуулж байна. Уран зохиолын  бэстселлерыг Монголд худалдаанд гарсан цагаасаа борлуултаараа тэргүүлсээр байгаа Хятадын нэрт зохиолч Зян Руний “Чоно сүлд” роман тэргүүлжээ. Дашрамд сонирхуулахад саяхан “Мон судар” хэвлэлийн компаниас дэлхийн сонгодог зохиолуудыг сонсдог ном хэлбэрээр хүргэсэн бөгөөд эл бүтээлүүдэд “Чонон сүлд” роман багтсан юм. Түүнчлэн тус хэвлэлийн газар нь  МҮОНРадиотой хамтран “1001 Шөнийн үлгэр”, “Керри эгч”, “Саран хөндий”, “Шадар гурван цэрэг”, “Танихгүйн эмэгтэйн захидал”, “Зэр зэвсэг” зэрэг дэлхийн сонгодог зохиолуудыг сонсдог ном болгон худалдаанд гаргасан билээ. Эдгээр дэлхийн сонгодог уран зохиолын сонсдог номыг манай өгүүлэхүйн ухааны мастерууд болох  Д.Билгээ, Г.Равдан, О.Оюун, Ө.Наранбаатар, Ш.Бямбацогт нарын олон  уран бүтээлчдийн уншиж, чимэглэн найруулсан юм.  Цаг заваар  бага, ажлын ачааллаасаа болж тэр бүр номтой нөхөрлөж чаддаггүй хүмүүст зориулан гаргасан энэхүү сонсдог ном нь таны амралтын болон  ажлын цаг гээд хором бүрт таньтай хамт байж, уран зохиолын гайхамшигт ертөнцөөр аялуулах аж. Сонсдог номыг “Интерном” номын их дэлгүүрийн бүх салбараар худалдаалж байгааг дуулгахад таатай байна.

Уран зохиол бэстселлер

1. Чонон сүлд-Зян рун
2. Ногоон нүдэн лам-Ц.Оюунгэрэл
3. Хиртэлт-Стефени Мэйер
4. Бүрэнхий-Стефени Мэйер
5. Домогт ану хатан-Б.Шүүдэрцэцэг
6. Танихгүй эмэгтэйн захидал-Стефен Цвей
7. Шинэ сар-Стефени Мэйер
8. Хишигт
9..Нууцгай хайрын паян
10. Сэтгэлийн анир
 
Бусад номын бэстселлер

1. Оксфорд-english-mongolian –толь
2. Очир огтлогч-Ceshe Micheal Roach
3. Монголчууд 20-р зууны эхэнд зурагт түүх – Монсудар хэвлэлийн газар  
4.Нууц-Ронда Берн
5. Эртний түвдийн залуужуулах нууц жор-Петер Кейдер
6.Эмэгтэй хүний амьдрал 20 наснаас эхэлдэг-1-Нам Ин Сүг
7.Монголын нууц товчоо
8.Герман –ИМонгол, Монгол –Герман pocket эоль бичиг
9. Эмэгтэй хүний амьдрал 20 наснаас эхэлдэг-2-Нам Ин Сүг
10. Өглөөний хүн-Самшо Хирошигийн  ном тус тус багтжээ.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж