Засаг дарга Дармаслаг зорих нь ээ

Хуучирсан мэдээ: 2011.09.26-нд нийтлэгдсэн

Засаг дарга Дармаслаг зорих нь ээ

Энэ жил  их номч, гэгээнтэн Дамцагдоржийн мэндэлсний 230 жилийн ойг түүний уугуул нутаг Дундговь аймагт ёслол төгөлдөр тэмдэглэсэн.  Бүддийн гүн ухааны 23 сүмбэм зохиолыг түвд хэлээр туурвисан  их номч  Дамцагдоржийн дөрөв дэх дүрээр Далай лам болон 9 дүгээр Богдын оролцоотойгоор олон үе шаттай шалгуур, сорилын үр дүнд Өмнөговь аймгийн Цогтцэций сумнаас есөн настай Мөнхсүх хүүг тодруулсан билээ. Дамцагдоржийн дөрөв дэх дүрийг Далай ламд мөргүүлэн гэгээнтнээр суралцуулахаар Дармаслад хүргэхээр 25 хүний бүрэлдүүнтэй баг  Энэтхэгийг энэ сарын 30-нд зорих гэж байна.  Энэ багийн бүрэлдүүнд лам хувраг, сүсэгтний төлөөлөгч, орон нутгийн удирдлагын төлөөлөл оролцох бөгөөд  Дундговь аймгийн Засаг дарга Д.Чандмань оролцох юм.  Энэ багийн зардлыг хувь хүмүүс өөрсдөө болон ивээн тэтгэгчид гаргажээ. Тэд шашны дэг жаяг, бурхны номд удаан хугацаагаар сурч боловсрох гэгээнтнээ хүргэн Далай ламд мандал өргөх юм. Сонирхуулахад Далай ламд мандал өргөх үнэлгээ нь  5000 доллор байдаг гэнэ. Энэхүү гэгээнтэн бүддийн гүн ухаанд ийнхүү боловсрох нь  Дундговь аймагт төдийгүй Монгол орны хувьд  чухал үйл явдал гэж үзэж байгаа юм байна. Харин гэгээнтнийг тодруулахаас аваад Дармаслад шавилан суух хүртлэх бүх үйл явдлаар баримтат киноны зураг авч байгаа  аж.

Дундговь дахь сурвалжлагч: С.ПҮРЭВСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж