“Алтан намар” хөгжмийн наадам үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2011.09.26-нд нийтлэгдсэн

“Алтан намар” хөгжмийн наадам үргэлжилж байна

Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг “Алтан намар 2011” хөгжмийн наадмын эхний шатны шалгаруулалт өнгөрсөн амралтын өдрүүдэд Соёлын төв өргөөнд болж өнгөрлөө.

Оролцогчид эхний шатанд өөрийн сонголтоор чөлөөт дуу дуулах бол хоёрдугаар шатанд намрын сэдэвтэй 38 дуунаас сонголт хийх юм. Наадмын сүүлийн шатны шалгаруулалт, шагнал гардуулах ёслол энэ сарын 29-нд Хүүхдийн ордонд болох юм. Харин “Алтан намар” хөгжмийн наадмын гала тоглолт Төв цэнгэлдэх хүрээлэнд болох аж.  

“Алтан намар” наадмыг Монголын хөгжмийн зохиолчдын холбоо, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран зохион байгуулж байгаа юм. Иймд төв цэнгэлдэх хүрээлэнд долоо хоногийн турш үргэлжлэх “Алтан намар” тоглолтын үеэр “Шилмэл мал, Шинэ ургацын баяр” буюу төрөл бүрийн хүнсний ногооны үзэсгэлэн, худалдаа болон жижиг дунд үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний үзэсгэлэн яармаг болж байна.

М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж