“Мөнхийн реп” таржээ

Хуучирсан мэдээ: 2011.09.26-нд нийтлэгдсэн

“Мөнхийн реп” таржээ

Нэг хэсэг залуусыг хайрын дуугаар уярааж байсан “Мөнхийн реп” хамтлаг бүр мөсөн таржээ. Нэг нэгээрээ цуварч хамтлагаасаа гарсаар “Мөнхийн реп” хамтлаг гуравхан гишүүнтэй үлдээд байсан. Харин хоёр жилийн өмнөөс дуучин Лхагваа нь бие даан уран бүтээлээ хийж эхлэх болсон. Тэрбээр бие даасан цомог гаргахаар ажиллаж байгаа төдийгүй удахгүй шинэ уран бүтээлээ сонсогч, фэнүүддээ бэлэг барих гэнэ. Тэрбээр “Мөнхийн реп бол бүр тарсан. Харин би бие даасан уран бүтээлээ хийж байгаа” гэдгээ албан ёсоор мэдээлсэн юм. Лхагваа өнгөрсөн бямба гаригт болсон “Хит парад-2011” тоглолтод оролцож, ая дуугаараа үзэгчидтэйгээ уулзсан.

М.Анир
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж