“Аравт” киноны дуу клиптэй боллоо

Хуучирсан мэдээ: 2011.09.26-нд нийтлэгдсэн

“Аравт” киноны дуу клиптэй боллоо


“Монгол кино” групп, ӨМӨЗО-ны “Нүүдэл соёл” кино компанитай хамтран хийж буй “Аравт” түүхэн уран сайхны киноны анхны клип гарлаа. Тус киноны хөгжмийг хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбат бичсэн билээ. Тэрбээр үндэсний их баяр наадмын үеэр Монголд ирж, “Аравт” киноныхоо хөгжмийг хүлээлгэн өгсөн юм. Удахгүй “Аравт” киноны дан хөгжмийн бүтээлээр цомог гарах төдийгүй анхны клип нь бэлэн болжээ. Хөгжмийг морин хуурч Д.Шинэцог гоцолжээ.

Сонирхуулахад “Аравт” уран сайхны кинонд Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, жүжигчин Г.Золбоот, Н.Онон, Г.Алтаншагай, Б.Амарсайхан, Өвөрмонголоос жүжигчин Б.Баасанжав, Аюур нар тогложээ. Харин найруулагчаар Д.Золбаяр, У.Шагдарсүрэн нар ажиллаж байгаа аж.

Клипийг ЭНД дарж үзнэ үү.

М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж