Газар тариалангийн төсөл сайн хэрэгжиж байна

Хуучирсан мэдээ: 2011.09.26-нд нийтлэгдсэн

Газар тариалангийн төсөл сайн хэрэгжиж байна

Төв аймгийн найрамдал хамтын ажиллагаатай ажилладаг БНСУ-ын Кангвон мужаас  Төв аймагт ХАА, газар тариалангийн  төсөл хөтөлбөрийг хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлж байгаа билээ. Төслийг амжилттай сайн хэрэгжүүлж байгаад байнга хоёр талаас хяналт тавьж ажиллаж байгаа юм. Тиймдээ ч энэ төсөл тун сайн хэрэгжиж байгаа. Төслийн хэрэгжилтийн явцтай танилцахаар БНСУ-ын Кангвон мужийн ХАА-н хүрээлэнгийн захирал тэргүүтэй төлөөлөгчид Төв аймагт өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр хоёр өдрийн ажлын айлчлал хийлээ.  Төв аймгийн Борнуур, Зуунмод суманд Кангвон мужийн хөрөнгө оруулалттай ХАА-н агропарк 2005 оноос эхлэн ажиллаж, хүнсний нарийн ногоо, жимс жимсгэнэ тариалдаг. Мөн иргэдэд хүнсний нарийн ногоо, жимс жимсгэнэ хэрхэн тариалах болон тариалсан ногоогоо хэрхэн даршилж нөөцлөх талаар Солонгос мэргэжилтнүүд үнэ төлбөргүй сургалт явуулдаг юм. ХАА, газар тариалангийн чиглэлээр хэрэгжиж байгаа энэ төсөл нь тун амжилттай сайн хэрэгжиж байгааг БНСУ-ын Кангвон мужийн ХАА-н хүрээлэнгийн захирал сайшаан магтжээ. Төв аймаг нь газар тариалангийн салбараараа улсдаа тэргүүлдэг аймгуудын нэг. Энэ жилийн хувьд 4423 га-д төмс, 1186 га-д хүнсний ногоо тариалсанаас төмсний ургац тун сайн байгаа юм байна. Өнгөрсөн жилийн хувьд га-гаас авсан ургац хураан авалтаараа улсдаа тэргүүлсэн. Энэ жил ч гэсэн энэ амжилтаа бататгахаар газар тариалангийн салбарынхан чармайн ажиллаж байна. Үүнтэй адил БНСУ-ын Кангвон муж ч улсдаа газар тариалан эрхлэлтээрээ дээгүүр ордог муж юм байна. Халуун дулааны улирал болох зуны цагтаа гол төлөв өргөст хэмх, байцаа, тарвас, лууванг голчлон тариалдаг гэнэ. Ер нь хэрэгжүүлж байгаа эл ХАА-н төсөл хөтөлбөрийг амжилттай сайн хэрэгжүүлэхийн тулд БНСУ-ын зүгээс бүх талаар дэмжинэ  гэдгээ уулзалтын үеэр илэрхийлсэн юм.

Г.Хишигсүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж