Увсын Засаг дарга сумдад ажиллаа

Хуучирсан мэдээ: 2011.09.26-нд нийтлэгдсэн

Увсын Засаг дарга сумдад ажиллаа

Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэр Ховд, Бөхмөрөн, Түргэн, Сагил, Давст суманд ажилаа. Тус сумдад ард түмнээ сонсох аянаар төр захиргааны байгуулга болон иргэд хөдөлмөрчилийн гэрээр орж өвөлжилтийн бэлтгэл байдалтай газар дээр нь талилцалаа. Тус сумууд өвөлжилтийн бэлтгэл ажил сайн хангагдсан байна. Иргэдийн ихэнх нь төрөөс сонгуулийн амлалт 1.5 сая төгрөг, Бүсийн нэмэгдэл, 100.000 айл орон сууц хөтөлбөр хөдөө орон нутагт барих талаар, мөн орсон айл бологноор тэтгэвэрийн хөгшид болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сонгуулийн амлалт  1 сая төгрөг бэлнээр авах санал их тавиж байлаа. Орсон айл бүхэнээс тавьсан өрөгдөл гомдолыг газар дээр нь шийдвэрлэж байглын гамшигт өртөн гэр оронгүй болсон зарим иргэнд газар дээр нь гэр шийдвэрлэж өглөө.

Увс аймгийн Наранбулаг Үзүүрийн булаг чиглэлийн хатуу хучилттай 85 км хар замын нээлт хийлээ.Увс Улаанбаатар явах замын хамгийн саад бартаатай хэсэг үзүүрийн булаг Хяргасын хөвөөний зам саадгүй боллоо. Сүүлийн жилүүдэд хийгдэж байгаа томоохон бүтээн байгуулалтын нэг болох Наранбулаг Үзүүрийн булаг чиглэлийн замын ажилд БНХАУ-ын Шин жан шин пан кампани шалгараад ажилаа эхлээд нэг сар болж байгаа тус кампани одоогын байдлаар нийт ажлын 30 гаруй хувийг хийгээд байгаа энэ кампани ирэх оны 11 сард энэ замыг ашиглалтанд өгнө.

Увс аймгийн Засаг даргын үйл ажиллгааны хөтөлбөрт тусгагдсан Улаангом коллежийн 320 хүүхдийн хичээлийн шинэ байр ашиглалтанд орлоо.


Б.Батбаяр
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж