“Формула нэг”-ийн уралдааны хуанлид багтсан цорын ганц шөнийн
уралдаан
болох Сингапурын гран-при өчигдөр боллоо. Байрлал тогтоох гараанд түрүүлж,
уралдааныг тэргүүн эгнээнээс эхлүүлсэн
“Red Bull”-ийн Себастьян Феттель хамгийн
залуудаа дараалан дэлхийн аварга болсон амжилтыг тогтооход тун ойртоод байгаа. Үүнийгээ
ч баталж
гараанаас гараад гурван тойрог өнгөрөхөд ард яваа Женсон Баттоноос 4,4 секундээр тасраад байжээ. Гараан
дээр Марк Уэббэрт шахагдаж найм руу “шидэгдсэн” Льюис Хэмилтон Фелипе Массаг гүйцэж
түрүүлэх оролдого хийх үедээ
алдаа гарган,
урд далавчаа хугалснаар тооцоолоогүй пит-стоп хийсэн бол энэ осолд стевардсууд түүнийг
буруутай гэж үзсэнээр дахиад питээр ороод гарах шийтгэл хүлээжээ.
Гэхдээ тэр 17 дугаар байрнаас урагш давшсаар таваар уралдааныг дуусгасан байна. Марк Уэббэрийн
хувьд дахиад л муу эхлэл хийсэн ч өмнөх уралдаануудын адилаар Алонсог гүйцэж,
гуравт оржээ. Энэ орой хамгийн аюултай уралдааныг Михаиль Шумахер үзүүлсэн.
Тэрбээр Ковалайнений
машиныг ар талаас нь шүргэж, улмаар замын хажуу талыг мөргөсөн ч
азаар ямар нэгэн гэмтэл бэртэлгүй гарч иржээ. Дөрөв дэх жилдээ дараалан ийнхүү
Сингапурын гран-прид аюулгүйн машин гарч иржээ. Аюулгүй
машин буухад нисгэгчид хоорондоо маш ойртсон байсан ч Феттель тэргүүллээ
баталгаажуулж төгс ялалтыг авсан. Сүүлчийн 10 тойрогт Женсон Баттон
хурдан цагийг үзүүлж, мөн Феттельд хугацаагаар ойртож чадсан. Ийнхүү
тавцанд гарсан бол тэдний дунд Женсон Баттон орсон, харин дөрөвт
Алонсо, тавт Хэмилтон бичигджээ. Феттель ингэснээр Баттоноос 124 оноогоор тасраад байгаа
нь дэлхийн аваргын болзлоо хангасантай ялгаагүй зүйл
болсон. Үлдэж байгаа таван уралдаанаас авах боломжит хамгийн өндөр
оноо нь 125 болоод байна.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.
Score Studio