“Хит парад-2011” доргио боллоо

Хуучирсан мэдээ: 2011.09.26-нд нийтлэгдсэн

“Хит парад-2011” доргио боллоо

Монголын рок попын бүх одод өнгөрсөн бямба гаригт “UB palace”-ийн тайзнаа чууллаа. Энэ өдөр “Хит парад-2011” бүх оддын нэгдсэн тоглолт болсон юм. Их монгол  FM-99.7 радиогийн таван жилийн ой, MDS хөгжмийн телевизийн нээлтэд зориулсан энэхүү тоглолт бүтэн таван цагийн турш үргэлжилсэн юм. Их монгол фм 99.7 радио нь өнгөрсөн оны хамгийн олон сонсогчтой радиогоор тодорсон бөгөөд дэргэдээ хөгжмийн сувагтай цорын ганц радио юм. Тоглолтод сүүлийн үед уран бүтээлээсээ нилээд хөндийрөөд байсан рок попын одод тэр дундаа “Ice toр”, ”Digital”, “lumino”, “Мөнхийн реп”, “Flash” хамтлагийн уран бүтээлчид ирж шинэ уран бүтээлээ өргөн барьсан нь үзэгчдийг баярлуулсан юм. Мөн тоглолтыг “TV coctail” хамтлагийн жүжигчин Өөскө, Цоомоо нар хөтөлсөн нь үзэгчдийг хөгжөөж, тоглолтыг улам сонирхолтой болгож чаджээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж