Шинэ цогцолбор нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2011.09.26-нд нийтлэгдсэн

Шинэ цогцолбор нээлтээ хийлээ

Дорноговь аймгийн Замын-Үүд боомтод үйл ажиллагаа явуулдаг гадаадын иргэн, уг газар нутагт үйл ажиллагаа явуулдаг албан хаагчдын орон сууц, гадаадын иргэдийг түр саатуулах байр бүхий цогцолборыг барьж дуусгасан байна. Өнгөрсөн долоо хоногт болсон шинэ байрны нээлтийн ажиллагаанд Хууль зүй дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, Хууль зүй дотоод хэргийн яамны газрын дарга Д.Мөрөн нар оролцжээ. Энэ хүрээнд сүүлийн жилүүдэд албаны хүмүүс төрийн үйл ажиллагааг хэвийн явуулах боломжийг бүрдүүлээд байгаа аж. Уг цогцолбор баригдсанаар хилийн боомтод ажиллаж байгаа цагдаа, хил, гааль, гадаадын иргэн харъяатын асуудал эрхлэх болон улсын мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчдын хэвийн ажиллах нөхцөл бүрдэж байгаа аж.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж