Хятад Ази тивийн аварга багаар тодорлоо

Хуучирсан мэдээ: 2011.09.26-нд нийтлэгдсэн

Хятад Ази тивийн аварга багаар тодорлоо

Сагсан бөмбөгийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолт өчигдөр боллоо. Зохион байгуулагч орон Хятадын шигшээ баг, хоёр дахь шатанд учраа таарч байсан Йорданы багтай алтан медалийн төлөө тоглосон. Хоёр баг өмнө нь тоглоход талбайн эзэн баг 93:60 харьцаатай илт илүүрхэн ялалт байгуулж байжээ. Гэхдээ Йордан хэсгийн сүүлчийн тоглолтдоо хожил авч, шөвгийн наймд шалгаран тэмцээний гол фаворит баг болох Ираныг буулган авч, улмаар хагас шигшээд Филипинийг төвөггүй ялснаар шигшээд шалгарч үлдсэн. Йорданы багийн дасгалжуулагч багийнхаа хамгаалалтыг 2-3 гэж өөрчилсөн нь зөв шийдвэр байсан юм. Тоглолт эхнээсээ л тун өрсөлдөөнтэй болсон. Америк гаралтай тоглогч Рашейм Райт 26 оноо авч багаа тэргүүлсэн бөгөөд түүний довтолгоо 53 хувьтай байлаа. Харин төвийн тоглогч Зайд Аббас 13 оноо, 10 удаагийн самбараас бөмбөг авалт, Сам Даглэс 10 оноо, найман удаагийн самбараас бөмбөг авалт, дөрвөн оновчтой дамжуулалтыг тоглолтын турш гүйцэтгэжээ. Хэдийгээр тэдний хамгаалалт сайн байж, өөрсдөө оноо төвөггүй авч байсан ч И Жинлианг яагаад ч зогсоож чадаагүй. Тэмцээний шилдэг тоглогчоор шалгарсан И Жинлиан 25 оноо, 16 удаагийн самбараас бөмбөг авалт, зургаан блок-шотыг эсрэг багийн тоглогчид дээр тавьсан байна. Энэ үзүүлэлт хожил авахад хангалттай байсан гэж хэлж болох ч эцсийн мөчид Йорданы баг өөрт олдсон боломжоо дараалан алдсанаар үндсэн цагт 70:69 харьцаатай Хятадын баг ялалт байгуулж, Ази тивийн аварга багаар тодорлоо. Ингэснээр зохион байгуулагч орны баг Лондонгийн олимпод оролцох эрхээ авсан бол Йордан, Өмнөд Солонгос, Филиппиний багууд урьдчилсан шатанд тоглохоор боллоо.

Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж