Баруун бүсийн хэлтсийн төлөөлөгчид чуулж байна

Хуучирсан мэдээ: 2011.09.26-нд нийтлэгдсэн

Баруун бүсийн хэлтсийн төлөөлөгчид чуулж байна

Говь-Алтай аймагт баруун бүсийн цагдаагийнхан сургалтад хамрагдаж байна. Энэхүү сургалт, семинараар баруун бүсийн цагдаагийн байгууллагууд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хамтран ажиллах, орон нутгийн цагдаагийн хэлтсүүдэд тулгамддаг суудлыг хэлэлцэн шийдвэрлэх зорилготой юм. Сургалтыг дан ганц онолоор биш харин өдөр тутмын амьдралд тохиолддог хэргүүдээр жишээ аван, заахаар төлөвлөжээ. Мөн цагдаагийн албан хаагчдын ёсзүй, хууль эрх зүйн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, ажлын хариуцлага, иргэдийн амгалан тайван байдлын төлөө тэдэнтэй хамтран ажиллах, нутгийн хил дамжин үйлддэг малын хулгай зэрэгт онцгой анхаарал хандуулан, сургалт зөвлөгөө өгөх юм байна. Говь-Алтай аймгийн Цагдаагийн хэлтэс өнгөрсөн онд гэмт хэрийн бууралтаар улсад нэгдүгээр орох үзүүлэлт буюу 24,4 хувиар бууруулж чаджээ. Ирэх жил болох 70 жилийн ойдоо зориулан албан хаагчдадаа номын сан, фитнес бялдаржуулах төв, алжаал тайлах танхим болон энэ зун Цагдаагийн хэлтсийнхээ байрыг бүрэн засварт оруулжээ. “Манай аймгийн Цагдаагийн хэлтэс албан хаагчдын ажиллах орчноор хангагдсан. Гэмт хэргийн бууралтаар улсад тэргүүлж байна. Монгол Улсад Баянгол дүүргээс өөр ийм цагдаагийн хэлтэс бараг байхгүй дээ” хэмээн Говь-Алтай аймгийн Цагдаагийн хэлтсийн дарга, хошууч Ж.Батбаатар ярилаа.

Б.Ойнбилэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж