агаарын бохирдлыг бууруулах хөтөлбөрийн хүрээнд холбогдох газрууд хэрхэн ажиллаж байгаа талаараа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулгад тайлангаа тавилаа.
Байгаль орчин, аялал
жуулчлалын яамны хувьд хэд, хэдэн чиглэлээр утаатай тэмцэхээр болжээ. Тухайлбал,
энэ онд “Цэвэр агаар” санд 30 тэрбум төгрөг
хуримтлагдана гэж тооцсон. Түүнийгээ 20 ажилд зарцуулна. Нийтийн тээврийн үйлчилгээнд
явж буй 400 автобусыг хийн түлшинд шилжүүлэх, 1500
суудлын тэргийг питержүүлэх, мөн есөн дуобус
шинээр үйлдвэрлэхэд 4.5 тэрбум төгрөг зарцуулахаар тооцсон байна. Хязгаарлалтын бүс дэх 177
мянган өрхийг утаагүй зуухаар хангахад зориулж 5.8 тэрбум төгрөгийг татаас хэлбэрээр олгох бол дотоодын үйлдвэрлэгчдийн хийсэн утаа бага гаргадаг зуухыг
худалдан авахад зориулж нэг тэрбум төгрөг зарцуулна. Мөн нам даралтын зуухыг төвлөрсөн халаалтад шилжүүлэхэд 2.3 тэрбум төгрөг
зарцуулахаар болжээ.
Тодруулбал, Цагаан даваанаас-Байтаг хүртэлх 39 зуух
хамрагдаж байгаа аж. Мөн автомашиныг
хийгээр цэнэглэх станц барихад хоёр тэрбум төгрөг суулгасан.
Улаанбаатар хотын тоосонцорыг бууруулахгүйгээр утааг бууруулах ажил үр дүнд хүрэхгүй. Тийм учраас энэхүү тоосонцорыг үүсгэж байгаа хог
хаягдлыг ачих хогны машин худалдаж авахад хоёр тэрбум төгрөг зарцуулахаар болжээ. Түүнчлэн 40 мянган тонн коксон түлш, 11 мянган
тонн үртсэн түлшийг иргэдэд нийлүүлэхэд татаас болгож
хоёр тэрбум төгрөг зарцуулахаар болжээ. Өөрөөр хэлбэл,
“Цэвэр агаар” санд хуримтлагдах 30 тэрбум төгрөг энэ мэтчлэнгээр зарцуулагдаж, дашийншоог
болох аж.
Байгаль орчин,
аялал жуулчлалын сайдын хэлснээр бол яамны хувьд хийх ажлаа хийчихсэн, харин одоо утаатай тэмцэх жинхэнэ ажлыг гардах
хүмүүс бол дүүргүүдийн Засаг
дарга мөн хорооны хэсгийн ахлагч
нар шүү гэж анхааруулж байна. Хэрэв
хязгаарлалтын бүс дэх айлууд энэ өвөл түүхий нүүрсээ түлээд байвал утааг бууруулах боломжгүй болно. Тийм
учраас хэсгийн дарга нар айл өрхүүдээр явж түүхий нүүрс түлж байна уу, үгүй юу гэдгийг
шалгаж, нягтална. Хэрэв
тухайн бүс дэх өрхүүд түүхий нүүрс түлж байвал хөхөө өвлийн хүйтэн тачигнаж
байсан ч, халуун бууринаас нь
нүүлгэх аж.
Хууль байна, тогтоол
нь байна, энэ дагуу ажиллах ёстой, нүүлгэнэ биз дээ гэсэн
сануулгыг ч Ерөнхийлөгчийн тамгын
газрын дарга Д.Баттулга хотын
удирдах албан тушаалтнуудад өглөө.
Гэхдээ хэсгийн ахлагч нарыг хөлс мөнгөгүйгээр ажилуулж
болохгүй, 50 мянган төгрөгийн урамшууллыг нь олгох ёстой. Нэгэнтээ урамшууллынх нь мөнгийг Байгаль
орчин, аялал жуулчлалын яамнаас Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба руу шилжүүлчихсэн тул,
ажлаа сайн хийж буй хэсгийн
дарга нарт 50 мянган төгрөгийг нь олгож, урам өгөх ёстой гэх сануулгыг тэрбээр мөн дайж, даалгавар гаргалаа.
Дээрх арга
хэмжээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Зам, тээвэр барилга хот
байгуулалтын яамны удирдлагуудаас гадна Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга, нийслэлийн Засаг даргын орлогч, Замын
цагдаагийн газар, дүүргүүдийн удирдлагуудаас холбогдох хүмүүс оролцлоо.
Г.Дарь