Аюулгүй байдлын ОУ-ын уулзалтад оролцов

Хуучирсан мэдээ: 2011.09.26-нд нийтлэгдсэн

Аюулгүй байдлын ОУ-ын уулзалтад оролцов

Үндэсний аюулгүй байдлыг хангах үүрэг
бүхий байгууллагын өндөр албан тушаалтны олон улсын уулзалт ОХУ-ын
Екатеринбург хотноо 2011 оны 9 дүгээр сарын 21-22-нд болж өнгөрөв.
Уулзалтад Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн
дарга Ц.Энхтүвшин тэргүүтэй Монголын төлөөлөгчид, бусад 51 улсын
төлөөлөгчид оролцов.

Екатеринбургийн уулзалтаар даян дэлхийн
аюулгүй байдлын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд олон улсын хэмжээнд
хамтран ажиллах; үндэстэн хоорондын дайсагнал, шашны үзэл, расизмын
улмаас гарч буй экстремист болон хямралт илрэлтэй тэмцэх; хүнсний болон
мэдээллийн аюулгүй байдлыг хангах зэрэг гурван бүлэг асуудал хэлэлцэж,
хамтарсан хэвлэлийн мэдээ гаргав.

Монголын төлөөлөгчдийн тэргүүн
Ц.Энхтүвшин Индонез, Франц, ОХУ, Польш, Израиль болон Вьетнам улсын
төлөөлөгчдийн тэргүүн нартай уулзаж, хоёр талын болон олон улсын аюулгүй
байдлын хамтын ажиллагааны харилцан сонирхсон асуудлаар ярилцаж,
цаашдын хамтарсан арга хэмжээний талаар хэлэлцэж тохиролцов.

Нарийн
бичгийн дарга Ц.Энхтүвшин, Н.П.Патрушев нар Монгол, ОХУ-ын Аюулгүй
байдлын зөвлөлүүд хоорондын хамтын ажиллагааны тухай протоколд гарын
үсэг зурав.

Екатеринбургэд байх үеэр Ц.Энхтүвшин Монгол Улсын
Өргөмжит консулын газар, Уралын уул уурхайн их сургуулийн удирдлагуудтай
уулзаж, түншлэлийн харилцааг хөгжүүлэх талаар ярилцав. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж