“Учиртай гурав”-ын зураг авалт дуусчээ

Хуучирсан мэдээ: 2011.09.26-нд нийтлэгдсэн

“Учиртай гурав”-ын зураг авалт дуусчээ

Их зохиолч Д.Нацагдоржийн “Үйлийн гурван толгой” зохиолоос сэдэвлэн “Монгол фильм” групп бүтээж буй "Учиртай гурав" киноны зураг авалт хэдийнээ дуусчээ. Ирэх аравдугаар сарын дундуур нээлтээ хийхээр төлөвлөөд байгаа эл бүтээлийн гол дүрүүдэд загвар өмсөгч  О.Амгаланбаатар, Б.Сайнаа, “Х-Түц” продакшны жүжигчин Д.Баттөмөр буюу Батаа, залуу жүжигчин З.Онон нар тоглосон юм. Уг кино өнгөрсөн ба одоо үеийг харуулсан шийдэлтэй хийгдсэн учир жүжигчин тус бүр хоёр өөр дүр бүтээжээ. Тус киноны найруулагч Д.Золбаяр эл бүтээлээ үйл явдал, өрнөл зэргийг нь бодолцон дөрвөн гол дүртэй учраас “Учиртай гурав+нэг”, “Учиртай дөрөв” хэмээн нэрлэмээр байсан ч эх зохиолын нэрийг хүндэтгэн “Учиртай гурав” хэмээн нэрлэсэн гэнэ. Харин тэрбээр гол дүрийн жүжигчдийн сонголтын хувьд мэргэжлийн жүжигчдийг чухалчилж байсан ч үндэсний дээл хувцас, өнгөрсөн үеийн амьдралыг харуулах байсан тул мэргэжлийн хоёр, мэргэжлийн бус хоёр хүнийг сонгон тоглуулсан нь маш амжилттай болсон аж.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж