Амлалтаа биелүүлэхийг чухалчлах нь

Хуучирсан мэдээ: 2011.09.26-нд нийтлэгдсэн

Амлалтаа биелүүлэхийг чухалчлах нь

Ардын намынхан “Ард түмнээ сонсоё” аянаа өнгөрсөн бямба гарагт нийслэлд зохион байгуулжээ. Энэ үеэр Ардын намын гишүүд, дэмжигчид намынхаа удирдлагуудад санал хүсэлтээ хэлсэн байна. Тэд ахмадуудын тэтгэврийг гурав дахин нэмэгдүүлэх, залуусын хувьд цалингаараа орон сууцтай болох боломжийг бүрдүүлэх нь чухал байгааг дурьджээ. Харин намын дарга, Гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд С.Батболд “Иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэхийн тулд Засгийн газраас бүхий л арга хэмжээг авч ажиллаж байгаа. Цалин нэмэх нь сайн боловч нөгөө талаас инфляцийг хөөрөгдөж, үйлдвэрлэл эрхлэгчдэд дарамт учруулдаг” гэлээ. Хөдөө, орон нутаг сумдад үргэлжилсэн “Ард түмнээ сонсоё” аян нь ирэх сард дуусах юм. Ардын намынхан гишүүд, дэмжигчдийн тавьсан саналыг чухалчилж үзэхээ хэлж байлаа. Учир нь УИХ-ын 2012 оны сонгууль дөхсөн учир тэд биелүүлээгүй болон биелүүлэх шаардлагатай ажил, амлалтад анхаарлаа хандуулах цаг нь ирсэн юм. Үгүй бол тэднийг дэмжигчдийн тоо цөөрч мэдэх л юм.

Ц.Энхцэцэг

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж