“Love Actually” киноны од танигдахааргүй болжээ

Хуучирсан мэдээ: 2011.09.26-нд нийтлэгдсэн

“Love Actually” киноны од танигдахааргүй болжээ

“Love Actually” киноны бяцхан од Томас Сангстер танигдахааргүй том болжээ. Хүнд дурлахаас хэцүү зовлон байдаг гэж үү гэж хэлж үзэгчдийн хайрыг татсан Британийн хамгийн залуу кино жүжигчин сүүлд “Phineas And Ferb” кинонд тоглосон нь нээлтээ хийгээд удаагүй байгаа гэнэ.  Улаан хивсний ёслолд жинсээр гангарч ирсэн 21 настай Сангстер телевизийн олон ангит цувралд дуу оруулснаас гадна “Nowhere Boy” кинонд Битлз хамтлагийн залуу дуучин Пол МакКартнийн дүрд тоглосон юм. “Love Actually” киноны жаалхүүгийн дүр киног хамгийн их алдаршуулсан болохоор хүмүүс үргэлж түүнийг ярьдаг аж. Гэвч хүмүүсийн хайр, талархалд хэдийн дассан гэж тэрбээр ярьсан байна.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж