Энэ долоо хоногт эрс хүйтэрнэ

Хуучирсан мэдээ: 2011.09.26-нд нийтлэгдсэн

Энэ долоо хоногт эрс хүйтэрнэ

Цаг
агаар энэ долоо хоногт ихэнх нутгаар хүйтэрч, хур тундас орно. Маргааш
нутгийн төв хэсгээр, нөгөөдөр нутгийн зүүн хагаст, ирэх пүрэв гарагт
зүүн зүгийн нутгаар хур тунадас орох аж. Харин салхи маргааш ихэнх
нутгаар, нөгөөдөр говь, талын бүсэд секундэд 16-18 метр хүртэл ширүүсч,
шороон шуурга шуурах юм. Долоо хоногийн дунд үеэс эрс сэрүүснэ. Алтай,
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 6-11, өдөртөө 0-5 хэм
дулаан болно. Говийн бүс нутгаар шөнөдөө хоёр хэмийн хүйтнээс гурван
хэмийн дулаан, өдөртөө 9-14 хэм дулаан байна. Бусад нутгаар шөнөдөө 3-8
градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна хэмээн Ус, цаг уурын
хүрээлэнгээс мэдээллээ. Улаанбаатар хотод ойрын гурав хоногт  хур
тунадас орж, салхи секундэд 9-14 метр хүртэл ширүүсэх юм. Маргааш
агаарын дулаан 10 хэм байх бол нөгөөдөр гурван хэм болж буурах аж.

"Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж