Тусгай зөвшөөрөл олгох ажлыг түр зогсооно

Хуучирсан мэдээ: 2010.04.23-нд нийтлэгдсэн

Тусгай зөвшөөрөл олгох ажлыг түр зогсооно

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 20-ны 17.00 цагаас эхлэн ашигт малтмалын ашиглалт, хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр болон дахин олгох, шилжүүлж наймаалах үйл ажиллагааг түр зогсоох үүрэг өгснөө сая мэдэгдлээ. Дөрөвдүгээр сарын 20-ны өдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ийм чиглэл өгчээ. УИХ, Засгийн газар, Эрдэс баялаг, эрчим хүчний яам үүнд хяналт тавих ёстойг Ерөнхийлөгч анхааруулав. “Ерөнхийлөгчийн үүргийг хэлэлцдэггүй, хэрэгжүүлдэг. Хэрэгжүүлэх ажлаа хий” гэсэн үүргигй тэрбээр дээрх газруудад өгсөн юм.
Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн тухай хуультай болох ёстой. Хууль журмын дагуу энэ ажлыг цэгцэлтэл тусгай зөвшөрөөл олгох ажлыг түр зогсооно гэдгээ Ерөнхийлөгч мэдэгдсэн юм. Ерөнхийлөгчийн уг уулзалтад УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлого, Хууль зүйн байнгын хороодын дарга З.Энхболд, Б.Бат-Эрдэнэ, Ерөнхийлөгчийн зөвлөх П.Цагаан, А.Ганбаатар, М.Батчимэг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин, Ашигт малтмалын газрын ажилтнууд оролцлоо.

 Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж