Б.Дэлгэрбаяр хоригдож байна

Хуучирсан мэдээ: 2011.09.26-нд нийтлэгдсэн

Б.Дэлгэрбаяр хоригдож байна

СХД-ийн Засаг дарга Ц.Болд, Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтсийн дарга Б.Дэлгэрбаяр нарыг өнгөрөгч пүрэв гаригт цагдаагийнхан баривчилсан талаар бид мэдээлж байсан. СХД-ийн засаг дарга Ц.Болдын орлогч дээрх мэдээллийг үгүйсгэж байгаа ч тэднийг эрүүгийн гэмт хэрэгт сэжигтнээр татан шалгаж байгааг эх сурвалжууд баталсаар байна. СХД-ийн засаг дарга Ц.Болдыг түр саатуулаад сулласан бол Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтсийн дарга байсан Б.Дэлгэрбаярыг цагдан хорьсон хэвээр байгаа аж. Тэднийг 2008 оноос хойш БНХАУ-аас  цас хайлуулах бодис авах нэрийдлээр  төсөвт мөнгө суулгаж, түүнийгээ зориулалт бусаар зарцуулсан гэж буруутгаж байгаа аж. Одоогоор уг хэргээс үүдэн улсад 300 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдоод байгаа гэнэ.  

Д.Төмөр
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж