Монгол Улсад энэ жил хур бороо тэгш налгар сайхан намар болж, 430 мянган тонн буудай хураан авснаар улсынхаа дотоодын хэрэгцээг хангаад зогсохгүй экспортлох боломж нөхцөл бүрдээд байгаа юм.
Үүнтэй уялдуулж өнөөдрөөс эхлэн “Алтан Тариа” ХХК хүүхдийн будаа, дээдийн дээд, ширхэгтэй дээд, дээд, 2-р гурил зэрэг бүтээгдэхүүнийхээ үнийг 70-100 төгрөгөөр буюу 8-15%-р бууруулж эхэлсэн байна.