Уулзалтаар Ардчилсан намын Хэрэг эрхлэх газраас өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлуудтай сонсогчид танилцлаа. Энэ үеэр намын дарга Н.Алтанхуяг Ардчилсан намын өнгөрсөн 22 жилийн түүхийн хуудсийг сөхөн сонирхолтой яриа өрнүүллээ. Ардчилсан нам ардчилсан хувьсгалд анхдагч байсан шигээ Монголчуудын төлөөх зөв үйл бүхэнд анхдагч байж ирсэн улс төрийн хүчин. Ардчилсан Хувьсгалын хоёр дахь давалгаа Эдийн засгийн хувьсгалыг Ардчилсан нам эхлүүлж, “Монгол хүн 2020” хэлэлцүүлгийг орон даяар зохион байгуулж амжилттай дуусах гэж байгаа. Цаашид энэхүү хэлэлцүүлгийг сум бүрт зохион байгуулах бөгөөд энэ сард Дундговь, Говь-Сүмбэр аймгийн зарим сумдад “Монгол Хүн 2020” хэлэлцүүлгийг зохион байгуулаад байгааг энэ үеэр дурдлаа.
Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг уулзалтын төгсгөлд сонсогчдын сонирхсон асуултанд хариулж, сурлагын өндөр амжилт гаргахыг нийт сонсогчидод хүссэнээр энэ удаагийн уулзалт өндөрлөсөн юм.