"Бид хөрөнгө оруулалтын гэрээний талаар хэлэлцээр хийнэ гэж бодож байна. Бид гэрээнд заасны дагуу тохиролцсондоо хүрэхийг хичээж байгаа шиг Монголын Засгийн газрыг ч мөн хэлсэн үгэндээ эзэн болно гэж найдаж байна” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.
2009 онд Монголын Засгийн газартай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээнд “Айвенхоу Майнз” Оюутолгой төслийн 66 хувийг эзэмшихээр заасан юм.
Харин Монголын засгийн газар 2009 оны Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээнд заасан эзэмшлийн 34 хувийг 50 хувь болгож өөрчлөхөөр хэлэлцэж байгаа юм. Хөрөнгө оруулалтын банк үйлчлүүлэгчиддээ энэ талаар албан мэдэгдэл илгээсэн байна. “Frontier Securities” сайтад Монголын Засгийн газрын вэбсайт болон хэвлэл мэдээллээр бичигдэж буй зүйлсийг тавьсан байна. Рио Тинто групп Оюутолгой төслийн хэрэгжүүлэгч Канадын “Айвенхоу Майнз” компанийн эзэмшлийн 48.5 хувийг эзэмшдэг.