Хуучирсан мэдээ: 2010.04.23-нд нийтлэгдсэн

Чуулган завсарлалаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан завсарлалаа. Завсарлахын өмнө Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Патентын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг олонхийн саналаар дэмжиж, холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
Чуулганы нэгдсэн хуралдаан 15.00 цагт Засгийн газрын цагаар үргэлжилнэ. Түүгээр Ерөнхий сайд С.Батболд мал хаваржилтын талаар мэдээлэл хийх юм. Тиймээс УИХ-ын дарга Д.Дэмбэрэл гишүүдийг үдээс хойшхи чуулганы нэгдсэн хуралдаанд идэвхтэй оролцохыг сануулав.

Г.Дарь  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж