Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Хуучирсан мэдээ: 2010.04.23-нд нийтлэгдсэн

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

УИХ-ын чуулганы баасан гаригийн нэгдсэн хуралдаанаар Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд гишүүдийн 58.5 хувийн саналаар хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.
Нягтлан бодох бүртгэлийг олон улсын жишигт нийцүүлэх зорилгоор энэхүү хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай болжээ. Нөгөөтэйгүүр, аж ахуйн нэгж, төсөвт байгууллагын санхүүгийн тайланг цахим хэлбэрээр авдаг болно. Мөн бүх тооцоог төгрөгөөр хийнэ.
Хэлэлцүүлгийн шатанд гишүүд хувийн байгууллагууд тайлан балансаа хоёр өөрөөр гаргаж, татвараас бултдаг болсон. Хоёр тайлан гаргаж, хууль зөрчсөн нягтланд ямар хариуцлага тооцох вэ гэдгийг онцлон анхааруулж байна. Сангийн сайдын тайлбараар хууль зөрчсөн этгээдэд Эрүүгийн хариуцлага хүлээлгэх аж. Мөн бүх тайлан тооцоог цахим хэлбэрээр авна гэхээр 330 гаруй суманд орших аж ахуйн нэгж, төсвийн байгууллагынхан санхүүгийн тайлангаа цахим хэлбэрээр өгч чадах уу. Хэчнээн суманд одоогоор интернэт тавигдаад байгааг мэдэхгүй хэр нь тайлангаа цахим хэлбэрээр өгсөнгүй, цаг хугацаандаа өгч чадсангүй гэсэн үндэслэлээр нягтланд хариуцлага тооцоод байх уу гэдгийг ч гишүүд анхаарууллаа. Мөн УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу “Хоёр өөр тайлан бүртгэл гаргадаг аргыг бид гадаадынхнаас суралцсан. Гадаадын компаниудтай яаж харилцаж, тайлангаа үнэн зөв гаргуулж, тооцоо  дансаа нийлүүлэх вэ гэдэг хүндрэлтэй. Дотоодын команиудаа дарамтлаад тайлан тооцоог нь хянаад байж болох юм гэсэн бол УИХ-ын гишүүн Д.Дондог улсын байцаагч банкуудын тайланг хянах боломжгүй байгааг шинэчилсэн хуульд нээлттэй болох талаар заалт оруулаагүй нь санхүүгийн бүртгэлийг үнэн зөв, олон улсын жишигт хүргэх гэсэн тэр зорилгодоо хүрч чадаагүй дутуу дулимаг боловсруулсан төсөл болжээ хэмээн шүүмжилсэн юм. 

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж