Ерөнхий сайдын twitter-ээс

Хуучирсан мэдээ: 2011.09.24-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайдын twitter-ээс

Twitter-ийн идэвхтэй “жиргээч”-дийн нэг Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр хотын төвөөр зугаалж байгаагаа Twitter хуудсандаа бичжээ. Хэдхэн минутын өмнө “Хотоор алхахад сайхан өдөр байна. Хотын төвөөр алханаа :)” хэмээн бичиж үлдээсэн эрхэм Ерөнхий сайд дөнгөж сая “Талбайгаар гараад Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнтэй танилцаад, “Их дэлгүүр” ороод, цаашаа Цирк хүрнэ” гэж хотын төвөөр алхах маршрутаа танилцуулав. Магадгүй та гудамжинд алхаж яваа Ерөнхий сайдтай таарвал бүү гайхаарай. Тэр өнөөдөр хотын төвөөр, та бидний дунд алхан, алжаалаа тайлж байгаа юм шүү.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж