Зарим дүүрэгт цахилгаан хязгаарлав

Хуучирсан мэдээ: 2011.09.24-нд нийтлэгдсэн

Зарим дүүрэгт цахилгаан хязгаарлав

“Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ” компани цахилгаан дамжуулах
агаарын шугамд өргөтгөл шинэчлэлтийн ажил хийж байгаатай холбоотойгоор
өчигдөр нийслэлийн зарим хэсэгт цахилгааны хязгаарлалт хийжээ. Тодруулбал, Иргэний бүртгэл, мэдээллийн төвөөс хойшхи Хайлааст, Чингэлтэй, Долоон буудал, Дамбадаржаа, Сэлх чиглэлийн гэр хороолол, Яргайт, Хандгайт зуслангийн айл өрх, байгууллагын цахилгааныг өчигдөр өглөөнөөс оройн 22 цаг хүртэлх хугацаанд түр салгасан байна.

Б.Баясах
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж