Хакерууд кибер халдлага хийнэ гэв

Хуучирсан мэдээ: 2011.09.24-нд нийтлэгдсэн

Хакерууд кибер халдлага хийнэ гэв

“Anonymous” группийн хакерууд есдүгээр сарын 24-ний өдрийг /өнөөдөр/ өшөө авалтын өдөр (Day Of Vengeance) болгон зарласнаа интернэтээр мэдэгджээ. Тэд АНУ-ын хэд хэдэн хотод кибер халдлага хийнэ хэмээн мэдэгдэж байгаа бөгөөд “Уолл-стрит” санхүүгийн хүрээлэн болон томоохон банк, Нью-Йоркийн цагдаагийн хэсгийг халдлагын объект байх болно гэдгийг дурьджээ.

Кибер халдлага үд дундад эхэлнэ гэж тэд мэдээлсэн байв. Группын гишүүд эдгээр байгууллагуудыг @PLF2012 твиттерээр тооцоо хийхийг шаардаж байгаа юм.

Н.Тунгалаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж