С.Молор-Эрдэнэ намын дарга боллоо

Хуучирсан мэдээ: 2011.09.24-нд нийтлэгдсэн

С.Молор-Эрдэнэ намын дарга боллоо

Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр нартай нийлж нэгдэн, МАХН-ыг шинээр байгуулахын төлөө хичээн зүтгэсэн УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр, филосифич С.Молор-Эрдэнэ нар гэнэтхэн л МАХН-аас гарснаа мэдэгдэж, улс төрийн оньсого, тааврыг нэмэгдүүлж орхисон нь саяхан. Тэгвэл “Хамуг Монгол” гэгч эвсэл байгуулан, МАХН-аас өрх тусгаарлаад байсан дээрх эрхмүүд Хамуг Монголын хөдөлмөрийн намыг үүсгэн байгуулж, өчигдөр МҮЭСТО-нд Их хурлаа хийжээ. Намын их хурлаар намын дүрэм, мөрийн хөтөлбөр, тунхагийг баталж, намын даргаа сонгосон байна. Гишүүдийн саналаар Хамуг Монголын хөдөлмөрийн намын даргаар Санжаадоржийн Молор-Эрдэнийг сонгосон бол УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр тус намын Цэцийн даргаар сонгогджээ. Хамуг Монголын Хөдөлмөрийн Нам Их хурлаараа намын даргад Цэцтэй байхаар шийдвэрлэсэн нь Монголын улс төрийн намуудаас ялгарах  содон шинэчлэл хэмээн намын гишүүд үзэж байгаа бололтой.

Б.Баясах
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж