Компанийн бондын арилжаагаар “Жаст агро” компанийн нэг бүр нь 10,000 төгрөгийн үнэтэй 4,816 ширхэг бондыг 48.2 сая төгрөгөөр арилжсан байна. ТОР-20 индекс 19631.99 нэгжид хүрч, өмнөх долоо хоногоос 55.32 нэгжээр буюу 0.3% буурсан байна.
Индексийн сагсад багтах БиДиСек /9.1%/, Могойн гол /8.1%/, Адуунчулуун /2.2%/, Хөх ган /2.1%/, Талх чихэр /1.4%/, Говь /0.8%/, АПУ /0.3%/ зэрэг компанийн үнэт цаасны ханш буурсан нь индексийн бууралтад нөлөөлсөн байна. Зах зээлийн нийт үнэлгээ 3.4 тэрбум төгрөгөөр буюу 0.2% өсч, 2 их наяд 26.1 тэрбум төгрөг болсон байна.
Ханш нь хамгийн их өссөн үнэт цаасны тоонд Сөдөт /51.6%/, Хэрэглээ импекс /32.2%/, Авто импекс /32.2%/ ханш нь хамгийн их буурсан үнэт цаасны тоонд Бэрх уул /16.5%/, Сор /13.0%/, Монгол савхи /11.9%/ зэрэг ХК-иудын үнэт цаас орж байна.
Нийт 43 үнэт цаас арилжигдсанаас 19 үнэт цаасны ханш өсч, 16 үнэт цаасны ханш буурч, 8 үнэт цаасны ханш тогтмол байлаа. Тоо ширхгээр хамгийн олон ширхэг арилжигдсан үнэт цаасанд Монгол эм импекс /2.4 сая ширхэг/, Гермес центр /176.8 мянган ширхэг/, Ремикон /135.5 мянган ширхэг/ компанийн үнэт цаас орж байна. Үнийн дүнгээр Монгол эм импекс /587.3 сая төгрөг/, АПУ /73.3 сая төгрөг/, Могойн гол /36.3/ сая төгрөг/ компанийн үнэт цаас арилжигдсан байна.