Кудрин: Эдийн засгийн өсөлт удааширна

Хуучирсан мэдээ: 2011.09.24-нд нийтлэгдсэн

Кудрин: Эдийн засгийн өсөлт удааширна

ОХУ-ын Сангийн сайд Алексей Кудрин ойрын 5-10 жилд дэлхийн эдийн засгийн өсөлт нэлээд удаашрах төлөвтэй гэж мэдэгдсэнийг ВВС агентлаг мэдээлэв. Их хорийн дээд хэмжээний Вашингтонд болсон уулзалтад А.Кудрин хэлэхдээ ойролцоогоор 5-10 жил дэлхийн эдийн засгийн өсөлтийг дэмжих хэрэгтэйг онцолжээ. Хоёр жилийн өмнө хямралын оргил үед Европын Төв Банкны тэргүүн Трише ирэх 10 жил эдийн засгийн хувьд эрүүл байна гэж хэлж байсан хэдий ч эдийн засгийн өсөлт удаашрах хандлагатай байна гэж тэрээр нэмж хэлжээ.

Кудрины харж байгаагаар ОХУ-ын эдийн засгийн байдал дэлхийн эдийн засгийн уналттай, мөн АНУ болон Европ зэрэг томоохон бүсийн эдийн засгийн байдалтай холбоотой өөрчлөгдөх аж. Дэлхийн Банк хэрвээ баррел нефтийн үнэ 60-70 ам.доллараар унавал оросын эдийн засаг, ДНБ 1,5 хувиар унана гэж урьдчилан тооцсон юм.

Н.Тунгалаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж