Нарны идэвхжлээс хиймэл дагуул унаж магадгүй

Хуучирсан мэдээ: 2011.09.24-нд нийтлэгдсэн

Нарны идэвхжлээс хиймэл дагуул унаж магадгүй

Нарны идэвхжил ойрын хэдэн жилийн хугацаанд ихсэх бөгөөд энэ нь хуучин хиймэл дагуулуудад сөрөг нөлөө үзүүлнэ гэж шинжээчид үзэж байна. 20-30 жилийн өмнө хөөргөсөн хуучин хиймэл дагуулууд эвдэрч, олноор дэлхий дээр унах магадлалтай байгаа тухай Новости космонавтики сэтгүүлийн ажиглагч Игорь Лисов ярилаа. Түүний тайлбарлаж байгаагаар нарны идэвхжил нь атмосферийн дээд давхрагыг нягтруулах бөгөөд энэ нь хиймэл дагуулуудын хурдыг удаашруулах юм. Одоо тойрог замд байгаа хиймэл дагуулууд улам бүр доошилсоор байгаа аж. И.Лисовын хэлж байгаагаар хиймэл дагуулууд дэлхий дээр унах нь ямар нэгэн аюул дагуулахгүй гэнэ. Түүнчлэн Италийн сансрын агентлаг удирдлагагүй болсон америкийн хуучин хиймэл дагуулууд Италийн хойд мужуудын нутаг дэвсгэрт унах магадлалтай байгааг мэдэгдлээ. Мэргэжилтнүүдийн тооцоогоор Ломбард, Пьемонт, Валле д’Аост и Лигури мужуудын нутагт баасан гаригт буюу амралтын өдрүүдэд хиймэл дагуулын хэсгүүд унаж магадгүй байна. Оршин суугчдыг гэрээсээ гарахгүй байхыг орон нутгын радиостанцууд анхааруулж байгаа юм.

Н.Тунгалаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж