“Golden gobi” дартсын тэмцээн болно

Хуучирсан мэдээ: 2011.09.24-нд нийтлэгдсэн

“Golden gobi” дартсын тэмцээн болно

Монголын дартсын холбоо, Гадаад харилцааны яам, “АПУ трейдинг” компани хамтран “Golden gobi” нэртэй дартсын багийн тэмцээн зохион байгуулахаар болжээ. Тэмцээн маргааш 11.00 цагаас 13-р хорооллын “Royal Irish” ресторанд болох юм байна.

Оролцогч багуудад тавигдах шаардлага:

  • Баг 3 (гурав) тоглогч тамирчны бүрэлдэхүүнтэй байна. (1-ээс доошгүй эмэгтэй багийн бүрэлдэхүүнд багтаасан байна)
  • Багийн бүрэлдэхүүнд эрэгтэй, эмэгтэй 16-аас дээш насны тоглогч тамирчин багтсан байна.
  • Багууд 2011 оны 09 дугаар сарын 21-ний дотор багтаан Монголын дартсын холбоонд тэмцээнд оролцох тамирчдын мэдүүлгийг өгсөн байна. 
  • Багууд өөрсдийн оноосон нэр, логотой байж, хувцасны жигдрэлтийг хангасан байна.
Б.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж