Улаанбаатар хотын айл өрх, албан байгууллага, үйлдвэрүүдийн бохир усыг цэвэрлэдэг Төв цэвэрлэх байгууламж өчигдөр цахилгааны гэмтлийн улмаас 40 гаруй минутад 0 зогсолт хийлээ. Цахилгаан өчигдөр 17.00 цагийн үед тасарсан бөгөөд тус байгууламжийн 6000-ын шугамны үзүүрт гэмтэл гарсан юм байна. Шугам сүлжээний газрынхан яаралтай очиж, нөөц шугамыг холбосноор Төв цэвэрлэх байгууламж 17.43 цагаас хэвийн ажиллах боломжтой болсон байна. Цахилгаан тасарсны улмаас үйлдвэрийн районы станц, ахуйн ус хүлээж авах станцууд сааталд орж, бохир ус тодорхой хэмжээгээр хальсан байв. Цахилгааны саатлын улмаас энэ мэт доголдол үе үе гардгийг ажилчид онцолж байлаа.
Б.Баясах