Театрын зураачид үзэсгэлэн гаргана

Хуучирсан мэдээ: 2011.09.24-нд нийтлэгдсэн

Театрын зураачид үзэсгэлэн гаргана

Монголд мэргэжлийн урлагийн байгууллага үүсч хөгжсөний 80 жилийн ойд зориулан “Театрын зураач” нэртэй үе үеийн зураачдын уран бүтээлээс бүрдсэн үзэсгэлэн гаргахаар болжээ. Үзэсгэлэнгийн нээлт есдүгээр сарын сарын 30-нд 17.00 цагаас Урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд болох юм. Уг үзэсгэлэнд Улсын драмын эрдмийн театрын 80 жилийн түүхэнд драмын сонгодог болон үндэсний томоохон жүжгийн тайзны ерөнхий зураачаар ажилласан Л.Гаваа, Л.Намхайцэрэн, Н.Цүлтэм, Л.Махбал, Ц.Доржпалам, Д.Сүхбаатар, Ц.Зориг, Я.Шийтэр, Ч.Гунгаасүх, Б.Төмөрхуяг, Л.Гансүх, Я.Санжаасүрэн, Т.Ганхуяг, Н.Ариунболд, С.Төмөрхүү, Н.Содномдорж, Т.Аянга, Ж.Болортүвшин нарын уран бүтээлчдийн 100 гаруй тайзны эскиз, 200 гаруй хувцасний эскиз, 20 гаруй макетыг дэлгэн сонирхуулах аж. Үзэсгэлэн ирэх аравдугаар сарын 6-ныг хүртэл үргэлжилнэ.

М.Дөл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж