Шалгалтыг давж чадаагүй найман банк ойрын хугацаанд тусламж дэмжлэг авах шаардлагатай байгааг тэрээр онцолжээ. Эдгээр банкууд цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөгөө гаргаж, засаг захиргаандаа танилцуулах хэрэгтэй гэж мөн нэмж хэллээ. Франц улсын санхүүгийн зохицуулах тэргүүн Жан-Пьер Жуйе (Jean-Pierre Jouyet) Европын 15-20 банкинд санхүүжүүлэлт хэрэгтэй байгаа тухай есдүгээр сарын 23-нд мэдэгдсэн юм. Францын зээлийн байгууллагууд харьцангуй тогтвортой байгаа хэмээн тэрээр ярьжээ.
Олон улсын валютын сангаас евро бүсийн банкуудын зээлийн алдагдал 200 тэрбум евро хүрсэн гэж саяхан мэдээлсэн аж. Хэрэв хямрал үргэлжлэх юм бол энэ алдагдал дахин 100 тэрбум еврогоор нэмэгдэх магадлалтай байна.