CNN-ээс Монголыг тольдоно

Хуучирсан мэдээ: 2011.09.24-нд нийтлэгдсэн

CNN-ээс Монголыг тольдоно

Дэлхийн хэвлэл, мэдээллийн акул CNN агентлагийн www.cnn.com сайт нүүр хуудсандаа, тодруулбал гол мэдээний хажуу байрлалдаа Монголын тухай сурталчилгаа байршуулжээ. Монгол гэр, хүндэт харуулын цэрэг, гандан хийдийн зургаар чимэглэсэн сурталчилгааны гол зураг нь Төв аймагт бүтээн босгосон 40 метрийн өндөртэй Чингис хааны хөшөө байх аж.
 
“Монгол-хязгааргүй боломжууд” /Mongolia endless possibilities/ гэсэн бичигтэй уг сурталчилгааг идэвхжүүлэхэд Монгол Улсын Төрийн байгууллагуудын нэгдсэн цахим хуудас болох  www.pmis.gov.mn сайтад шууд холбогдоно. www.pmis.gov.mn сайтад Монгол Улсын Засгийн газар болон Засгийн газрын харьяа яам, тамгын газар, хэрэгжүүлэгч болох тохируулагч агентлаг гэхчлэн Монголын Улсын Төрийн байгууллагуудын нэгдсэн мэдээ, мэдээлэл нийтлэгддэг юм.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж