“Селтикс”-ийн Уоллос мөнгөн торгуул хүлээжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.23-нд нийтлэгдсэн

“Селтикс”-ийн Уоллос мөнгөн торгуул хүлээжээ

Хойд Америкийн Үндэсний сагсан
бөмбөгийн холбооны “Бостон Селтикс” багийн тоглогч Рашид Уоллос
тэмцээний шүүгчдийг олон нийтийн өмнө ил тод байдлаар шүүмжилгээр
хэргээр 35 мянган ам.долларын мөнгөн торгуул хүлээжээ. Тэрбээр өнгөрөгч
даваа гаригт хийсэн мэдэгдэлдээ тоглолтыг шүүж буй холбооны шүүгч нарын
учир дутагдалтай байдлыг ил тод зарласныхаа төлөө ийнхүү торгуулсан
байна. Дорно конференсийн плей-оффын шатанд “Майами Хийт”-тэй тоглож
буй “Бостон” удаахь өдөр нь хоёр дахь тоглолтоо хийж, 106:77 харьцаатай
хожсоноор цувралын харьцааг 2:0 болгожээ. Хоёр багийн гурав тоглолт
Майамид баасан гаригийн үдэш буюу монголын цагаар маргааш өглөө болох
юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж