Академийн гишүүд хүлээн авалтад оролцож болохгүй

Хуучирсан мэдээ: 2011.09.24-нд нийтлэгдсэн

Академийн гишүүд хүлээн авалтад оролцож болохгүй

Кино академийн гишүүдийн Оскарын эзнийг тодруулах журамд өөрчлөлт гарлаа. Шинэ журмын дагуу нэгдүгээр сарын 24-нд Оскарт дэвшигчдийн нэрс тодорсноос хойш Академийн гишүүд ямар нэг хүлээн авалт, үдэшлэгт оролцож болохгүй. Харин нэр дэвшсэн бүтээлүүдийг үзэх албан ёсны арга хэмжээнд оролцож болно. Гэхдээ хоол, архи дарсгүй арга хэмжээнд.


Гишүүдийн уулзалт, хэлэлцүүлэгт оролцох эрх нээлттэй ч нэр дэвшсэн уран бүтээлчид хоёроос илүү хэлэлцүүлэгт оролцож болохгүй. Шинэ журам мөн нэр дэвшигчдийн Академийн гишүүдэд өөрсдийн бүтээлийн DVD-ийг илгээхийг хориглохгүй ч тоог нь хязгаарлана. Ирэх жилийн Оскарын шагнал гардуулах ёслол хоёрдугаар сарын 26-нд болохоор товлогдсон билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж