“Чингис зочид” буудалд өнөөдөр “Дэлхийн боловсролыг Тайваньд” уриан дор зохион байгуулж буй “Тайванийн боловсрол-2011” үзэсгэлэн яармаг болж байна. Энэхүү үзэсгэлэн яармаг нь өнөөдөр, маргааш хоёр өдөр болох бөгөөд БСШУЯ, Монгол-Тайванийн боловсрол, соёл солилцооны төв болон Тайванийн 18 сургуулийн 40 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм. Гурав дахь удаагаа болж буй “Тайванийн боловсрол-2011” үзэсгэлэн яармагийн үеэр оюутан залуус, Тайванийн их, дээд сургуульд суралцах, тэтгэлэгт хөтөлбөр, ямар мэргэжлээр сурах зэрэг өөрт хэрэгтэй мэдээллийг авах боломжтой юм. Үзэсгэлэн яармаг маргааш орой өндөрлөх аж.
С.Сүндэр