Н.Түвшинбаяр Гиннесийн барилдааныг дэмжив

Хуучирсан мэдээ: 2011.09.24-нд нийтлэгдсэн

Н.Түвшинбаяр Гиннесийн барилдааныг дэмжив

Монгол бөхийг Гиннесийн номд бүртгүүлэх зорилгоор зохион байгуулж буй 6002 бөхийн барилдааны дөрвийн даваа өнөөдөр “Бөхийн өргөө”-нд эхэллээ. Өнөөдөр тус барилдааны дөрөв, тавын даваа болох бөгөөд маргааш зургаагаас 13-ын даваагаар үргэлжилж, түүхэнд бичигдэн үлдэх энэ барилдааны түрүү, үзүүр бөхчүүд тодорно.

Сонирхуулахад, өнгөрсөн зунаас хойш үндэсний бөхийн барилдаан, бэлтгэл сургуулилтдаа илтэд анхаарах болсон олимпийн аварга Н.Түвшинбаяр энэ барилдаанд зодоглон, дөрөв даваад байна. Түүнийг үндэсний бөхийн аймгийн арслан цолтойг уншигчид сайн мэднэ.

6002 бөхийн барилдаанд хүч үзэж байгаа өөр нэг сонирхол татсан эрхэм бол Кёкүшюзан Д.Батбаяр. Арлын оронд мэргэжлийн сумо бөхөөр хүч бяраа гайхуулж явсан Кёкүшюзан зодог тайлснаасаа хойш парламентын гишүүн болж, бичиг цаастай ноцолдох болсон ч “ангийн анд”, дархан аварга Б.Бат-Эрдэнэдээ хань болж, 6002 бөхийн барилдаанд парламентаа төлөөлөн зодоглож байгаа гэхэд болно. Ямартай ч залуу бөх Д.Батбаяр энэ барилдаанд одоогоор дөрөв даваад байна.

Б.Баясах
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж