Зэвсэг ачсан хөлөг онгоцыг саатууллаа

Хуучирсан мэдээ: 2011.09.24-нд нийтлэгдсэн

Зэвсэг ачсан хөлөг онгоцыг саатууллаа

Турк улсын Ерөнхий сайд Реджеп Эрдоган НҮБ-ын Ерөнхий чуулганы үеэр Турк улс зэр зэвсэг ачсан Сирийн хөлөг онгоцыг саатуулсан тухай мэдэгдэв. Харин хэзээ, хаана онгоц саатуулагдсан талаар тодорхой мэдээлэл хийсэнгүй. Туркийн засаг захиргаанаас Турк улсаар Сири руу дамжиж байгаа бүх зэр зэвсгийг цаашид хураан авч байна гэж Р.Эрдоган нэмж хэллээ. Сүүлийн үед Турк улс, Сирийн ерөнхийлөгч Башара Асадыг эсэргүүцлийн жагсаалд оролцогчдод хүч хэрэглэж байна гэж хэд хэдэн удаа буруутгаад байгаа юм. 

Н.Тунгалаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж